Энэ сарыг гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх сар болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 19:38:43

Өвөрхангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс 2016 оны ажлын төлөвлөгөөндөө сар бүрийг зорилтот сар болгохоор зарлан хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд 2 дугаар сарыг “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх сар” болгон зарлаж, тодорхой ажлуудыг төлөвлөжээ. Тухайлбал “Хайр дүүрэн гэр бүл” сэдэвт захидал бичиж өрхүүдэд тараах, холбогдох байгууллагуудтай хамтран гэр бүлийн хүчирхийллийн талаар зөвлөгөөн зохион байгуулах, “Гэр бүл дэх хүүхдийн эрхийн зөрчил” сэдвээр илтгэлийн уралдаан явуулах, “Хүүхдийн индэр”, “Гэр бүл дэх хүүхдийн эрхийн зөрчил” сэдвээр хэлэлцүүлэг хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна.

Өвөрхангай аймгийн хэмжээнд 2015 оны байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас гарсан гэмт хэрэг 32 бүртгэгдэж, хохирогчдын 85 хувь нь бие махбод, эрүүл мэндийн хохирол амсчээ. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон иргэдийн 68 хувьнь 25-40 насныэмэгтэйчүүд, 22 хувь нь хүүхэд байгаа бол хүчирхийлэл үйлдэгчдийн 68 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд байна.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Related news