Сэтгэх чадварын олимпиад болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 19:40:50

Эрдмийн гэгээ сургуулийн нэрэмжит сэтгэх чадварын гуравдугаар олимпиад 2-р сарын 27-нд Даланзадгад хотод болно.

Тус олимпиадад Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчид оролцох боломжтой юм. 1-3, 4-5, 6-7, 8-9, 10-11, 12 дугаар анги, багш сонирхогч гэсэн ангилалаар явагдах дээрх олимпиадад ангилал тус бүрд 15 хүүхэд оролцох бөгөөд оролцох сурагчид анги алгасан оролцохгүй ажээ.

Эрдмийн гэгээ сургуулийн нэрэмжит сэтгэх чадварын гуравдугаар олимпиад нь монгол хүүхдийн оюуны чадварыг бага наснаас нь хөгжүүлэх, оюуны өндөр чадвартай сурагч багачуудыг илрүүлэх, чадварыг нь баталгаажуулах, оюу ухааныг дээдлэн, дэмжин хөгжүүлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. 2-р сарын 26-27-ны өдрүүдэд тус олимпиадад оролцох хүүхдүүдийг Эрдмийн гэгээ сургууль дээр бүртгэх юм байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Related news