Сэлэнгэ аймаг, Зэдийн аймаг хооронд хамтран ажиллах гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 20:04:13

ОХУ-ын Буриад улсын Зэдийн аймгийн ЗДТГ, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хооронд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол өчигдөр боллоо.

Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд болсон энэхүү үйл ажиллагаанд ОХУ-ын Зэдийн аймгийн дарга В.Р.Цыреннов, 16 сумдын удирдлагуудтайгаа, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, засаг даргын орлогч Н.Батдорж, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа болон аймгийн хэлтэс, агентлагийн дарга нар, хэвлэл мэдээллийнхэн оролцлоо.

Хөрш хоёр аймгийн ЗДТГ-ын дарга Е.В.Кулюшина, Ө.Сувдаа нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсны дараа Сэлэнгэ аймгийн удирдлагууд дурсгалын зураг татуулсан юм. Олон жилийн нөхөрлөл, хамтын ажиллагаатай хоёр аймгийн тухайд эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй болон бусад чиглэлд хамтран ажиллаж ирсэн уламжлалтай. Энэ удаа ч энэ чиглэлүүдээрээ хамтран ажиллахаар гэрээгээ үзэглэлээ. Зэдийн аймгийн төлөөлөгчид Сэлэнгэ аймагт хоёр өдөр саатаж, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕББД 1-р сургууль, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн аж ахуйтай танилцах юм.  

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Related news