МСҮТ төгсөгчдөд тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 20:24:55

Булган аймгийн МСҮТ–ийн 15 төгсөгчид ажил хийхэд нь шаардлагатай тоног төхөөрөмжийг Булган аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрөөс санхүүжүүлэн авч өглөө.

МСҮТ-ийг 2012-2015 онд төгссөн төгсөгчдийг бүлгийн зохион байгуулалтанд оруулж,  тэдэнд МСҮТөвийн бизнесийн сургагч багш төсөл бичих, бизнесийн төлөвлөгөө боловсруулах, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн арга хэмжээнд хамрагдах талаарх мэргэжил, арга зүйн сургалтуудыг тус тус явуулжээ.

Улмаар төгсөгчдийн  эрхэлж байгаа “Арвин сүү бүлэг”-ийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех, “Бид чадна бүлэг”-ийн авто засварын үйлчилгээний төв,  хагас бэлэн бүтээгдэхүүн  үйлдвэрлэдэг  3 бүлгийн төслийг шалгаруулан тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхээр болж Хөдөлмөрийн хэлтсийн хэлтсийн даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг дээрх  бүлгүүдэд  шаардлагатай 29 сая 900 мянган  төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

                                                                                                                           П.Батням

Related news