Хүүхдүүд шинэ байрандаа тохьтой амьдарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-21 20:30:37

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын хүүхдүүд шинээр ашиглалтад орсон дотуур байрандаа тохь тухтай амьдарч байна.

Дотуур байрны барилгыг  2015 оны 11 дүгээр сард улсын төсвийн 800 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Өндөр баян дэнж”, “Зорь бүтээ” компани барьж ашиглалтад оруулж байсан аж. Жаран хүүхдийн багтаамжтай хэдий ч одоогийн байдлаар хөдөөгийн багийн малчдын 31 хүүхэд амьдарч байгаа юм.

Орон нутгаас дотуур байрыг тохижуулахад ихээхэн анхаарч ажилласан бөгөөд хүүхдүүдийн сурах болон амьдрах орчин, чөлөөт  цагаа  зөв боловсон өнгөрөөх анги танхим, амрах орчин нөхцөл зэргийг сайтар хангажээ.

Х.Эрдэнэбулган

Related news