Завханы оюутнууд архи тамхинаас жигшиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 20:46:54

МУИС-ийн  Завхан  сургууль архидан согтууруулах, тамхи татах болон дам тамхидалтын  эсрэг архи тамхигүй нэг өдрийг сар бүрийн 17-ны өдөр болгож хэвшжээ.

Энэ өдөр багш, оюутнууд сургуулийн ойр орчинд болон ангитанхимдаа тамхи татах болон  тухайн өдөр архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байх гэнэ.  Хэрэв  зөрчил  гаргасан  тохиолдолд зохих  арга  хэмжээг сургуулийн захиргаанаас авах юм байна.

Өнгөрсөн 2014 онд анх санаачилж байсан энэ ажил өдгөө гуравдахь жилдээ зохиогдож буй юм. Өнгөрсөн жилүүдийн туршлагаас харахад нэг л өдөр хорт зуршилгүй өнгөрхөд сурлагын амжилт, ажлын бүтээмж мэдэгдэхүйц үр дүнтэйбуйг зохион байгуулагчид хэлж байна.

Сонирхуулахад тус сургуульд  40 гаруй багш ажиллаж 1500 гаруй оюутан суралцаж байна.

Б.Мягмарсүрэн

Related news