Сумын аваргачуудыг наурыз баяраар тодруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 21:12:26

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 265 мянган толгой мал өнтэй өвөлжиж байна.

Тус сумын засаг дарга А.Ахылбек ярихдаа, Энэ он эхэлмэгцээ цас орж байдал хүндэрсэн ч малчид онцын гарз хохиролгүй өвлийг даван туулж байна. Таван суурийн мал Ховд аймгийн нутагт оторт байгаа. Мал аж ахуйн мэргэжилтэн Х.Бирлес, зургаадугаар багийн малчин О.Сураган нар аймгийн аваргаар тодорлоо. Сумын тэргүүний сайчуудаа бид Наурыз баяраар тодруулахаар болсон. Малчин О.Сураган 45 дахь жилдээ нутгийн ууцан сүүлт улаан хонь маллан үржүүлээд өнгөрсөн онд 320 гаруй төл бойжуулсан. Түүний эцэг А.Орынбай агсан улсын хошой аварга цол хүртэж АИХ-ын депутатаар согогдож явсан хүн байсан. О.Сураган эцгийнхээ амжилтыг давтана гэдэгт найдаж байна гэв.

Ш.Айзаря

Related news