Нэг айлд 192 мянган төгрөгөөр тусална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 21:19:01

Монголын улаан загалмайн нийгэмлэгээс Булган аймгийн өрхүүдэд буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо. Хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа тул энэ тусламжийг малчин өрхөд түлхүү үзүүлэх гэнэ.

Булган аймгийн айл өрхөөс 100 айлыг сонгож нэг айлд 192 мянган төгрөг, мөн өөр 100 айлыг сонгож 2 сарын хүнсний хэрэглээг нь өгөх гэж байгаа юм байна. Тусламж үзүүлэх айл өрхдөө тодорхой хэмжээний шалгуур тавьсан бөгөөд жишээлбэл хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, эсвэл амжиргааны баталгаажих түвшинг, мөн малчин өрх бол нялх хүүхэдтэй болон өндөр настан иргэдтэй гэх мэт шалгуур үзүүлэлтийг харж тусална.

Тусламж энэ сарын 20-оор айлуудад хүрнэ.

                                                                                                                            П.Батням

Related news