Пауэрлифтингийн улсын аваргад тэргүүн байр эзэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ2016 оны Пауэрлифтингийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн 10 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд Өвөрхангайн тамирчид амжилттай оролцсон байна.
Тэмцээнд 9 аймгаас 25 клубын 400 гаруй тамирчин оролцсоны дотор манай аймгаас өсвөр насны ангилалд 21 тамирчны бүрэлдэхүүнтэй баг оролцон нийлбэр дүнгээр 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль авсан амжилтаар 1-р байр эзэлжээ.
Залуучуудын ангилалд 7 тамирчин оролцож 1 алт, 1 мөнгө,2 хүрэл медаль авсан амжилт гаргалаа. Насанд хүрэгчдын ангилалд 3 тамирчин оролцож 1 тамирчин нийлбэр дүнгээр хүрэл медаль авчээ.
Өсвөр насны 47 кг-ийн жинд н.Баянсүрэн 3 төрөлтийн нийлбэр дүнгээр 1 дүгээр байр, 57 кг-д С.Лхам нийлбэр дүнгээр 1 дүгээр байр, залуучуудын ангилалд 63 кг-ийн жинд О.Орхонтуул 1 дүгээр байр тус тус эзэлсэн байна.
Өвөрхангай Б.Батчимэг