Олимпийн тамирчдын өлгийн нутагт "Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цом" аялж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 22:08:23

Монгол Улсад олимпийн медальтай тамирчдынхаа тоогоор тэргүүлдэг  Төв аймаг ерөнхий сайдын нэрэмжит "Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цом"-ыг  2 сарын 17-ны өдөр Хэнтий аймгаас хүлээж авлаа.

Бразилийн Рио де Жанерод зохион байгуулах зуны олимпийн 31, параолимпийн 15 дахь наадамд эх орноо төлөөлөх баг,тамирчдаа дэмжиж, сэтгэл санаа болон эд материалын тусламж үзүүлэхэд уриалсан уг цомыг  2 сарын 23-аас 3 сарын 22 хүртэл 27 сумын иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага хүлээн авч, хүндэтгэл үзүүлнэ. Тухайлбал: Энэ сарын 22-25-нд Архуст, Баяндэлгэр, ирэх сарын 3-7-нд Баянжаргалан,Баян, 3 сарын 10-14-нд Баянцагаан, Баян-Өнжүүл суманд тус бүр аялах юм.

Иймээс энэ хугацаанд олимпийн наадамд улс, аймгаа төлөөлөх, баг, тамирчдаа дэмжиж,хандив, тусламж үзүүлэхийг хүсвэл Голомт банкны 1105109761,1105109762 данс, 99105803,99087963 дугаарт хандахыг Биеийн тамир, спортын газрын дарга Г.Лхагвасүрэн хэлэв.

Тус аймгаас олимп, тив, дэлхийд данстай  Ж.Мөнхбат, Д.Сэрээтэр, Э.Бадар-Ууган зэрэг тамирчид төрөн гарсан юм.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

Related news