Засгийн газрын хуралдаан 7 асуудал хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-02-22 09:05:18

Монгол Улсын Засгийн газрын энэ оны 11 дүгээр хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. 

Тус хуралдаанаар долоон асуудал хэлэлцэх бол танилцуулах асуудал зургаа байгаа юм байна. Тухайлбал өнөөдөр Унгар Улсын Ерөнхий сайдын айлчлалын дүн, Өрийн удирдлагын зөвлөлийн ажиллах журам батлах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан  Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт, “Монгол орны хөрс, цаг уурын нөхцөлд тохирсон эрт болцтой, өвчин, ганд тэсвэртэй, арвин ургацтай үр тарианы сорт гаргах, нутагшсан сортын үр үйлдвэрлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэх аж. 

Н.Туяа

 

Related news