МИАТ компани 2.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-02-22 11:52:43

"МИАТ" ТӨХК 2015 онд 238.8 тэрбум төгрөгийн зардал гаргаж, 241.3 тэрбум төгрөгийн орлого олж, үйл ажиллагаа нь нийт 2.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.  

МИАТ компани өнгөрсөн онд Бээжин, Сөүл, Токио, Москва, Берлин, Франкфурт, Хонг Конг, Ханбумбат болон бусад захиалгат чиглэлд нийт 1486 удаагийн аяллаар нийт 461,450 зорчигч, 2,624,1 тонн ачаа тээвэрлэсэн нь 2014 оны үзүүлэлттэй харьцуулахад зорчигч тээвэрлэлт 14,7 хувиар, аяллын тоо 13,7 хувиар өссөн байна. Хэдийгээр манай улсын эдийн засаг өнгөрсөн онд гадаад зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналт, валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан хямралын хүнд нөхцөлтэй байсан үед компанийн удирдлагууд эдийн засгийн чадамжаа сайжруулах, орлого нэмэгдүүлэх, зардал бууруулах, үйл ажиллагаагаа эрчимжүүлэх чиглэлээр оновчтой менежмент боловсруулан ажиллаж чадсаны үндсэн дээр ийнхүү ашигтай ажиллажээ.

МИАТ ТӨХК-ийн нийт зардлын 60-65 хувь нь ам.доллараар гардаг бөгөөд 2015 онд ханшийн өсөлтийн зөрүүнээс үүссэн алдагдал 12.5 тэрбум төгрөг байсан аж. 

Н.Туяа

Related news