240 өрх усны шугамаа тоолууртай холбоогүйгээс торгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-22 16:59:08
oyuka_hu@yahoo.com

2008 оноос орон сууцны айл өрхийн гал тогоо, угаалгын өрөөнд усны тоолуур суурилуулж эхэлсэн. Ингэхдээ ариун цэврийн өрөөний усны шугамыг угаалгын өрөөний тоолууртай холбож хийсэн байдаг. 

Гэвч зарим айл өрх энэ холболтыг хийлгээгүй байна. Өөрөөр хэлбэл, санаатай болон санамсаргүй байдлаар усны хэрэглээгээ бага гаргаж байжээ. Энэ тохиолдолд айл өрхийн нэг тоолуураар тоологдсон усны хэмжээ задгай хэрэглээгээр тооцон торгодог байна. Өнөөдрийн байдлаар 240  өрхөд ийм зөрчил илэрч, торгуулжээ.

Нөгөөтэйгүүр шинээр худалдаж авсан байрны өмнөх эзэмшигч нь тоолуураа холбуулаагүй байх, засвар үйлчилгээ хийхтэй холбоотойгоор холболт хийгээгүй байх тохиолдол байдаг. Тиймээс санамсаргүйгээр холболт хийгээгүй бол “Эрдэнэт-Ус” ДТС ОНӨХК-д өргөдөл гаргах хэрэгтэй гэдгийг тус компанийн ерөнхий инженер Ч.Мягмарсүрэн хэллээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

Related news