Гааль, татварын мэдээллийн төв байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-02-23 11:35:45

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргаар Б.Цээпил өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Гааль, татварын ерөнхий газрын дэргэд гааль, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, түүний үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах, нэгдсэн системийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, техник, технологийн хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллах чиг үүрэг бүхий “Гааль, татварын мэдээллийн технологийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулж, дүрмийг баталлаа.

Тус улсын төсөвт үйлдвэрийн газар нь гааль, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг үүсгэх, нэгдсэн сангийн хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах, нэгдсэн сангийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, нэгтгэн гааль, татварын албанд тайлагнах, гааль татварын мэдээллийн технологийн нэгдсэн системийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, техник, технологийн хэвийн ажиллагааг хангах, НӨАТ-ын тухай хуулийн дагуу албан татвар төлөгчид олгох урамшууллын системийн хэвийн, тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах ажлыг хариуцах юм" гэв.

 

Related news