24 иргэнийг осгохоос аварчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬОБЕГ-аас хүний амь аварсан сайхан мэдээ ирүүллээ. Өчигдөр хээр замын хугарласан цасанд саатсан 24 иргэнийг хөлдөж, осгох аюулаас Онцгой албаныхан аварчээ.
Төв аймгийн Сэргэлэн сумын "Ээж хайрхан"-ны ойролцоо дөрвөн автомашин цасанд суусан гэсэн дуудлага энэ сарын 22-ны өдрийн 19:20 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид шуурхайлан ажилласан байна. “Королла” загварын 26-59 БНХ улсын дугаартай автомашинтай таван хүн, "Соната" загварын 98-28 улсын дугаартай автомашинтай зургаан хүн, "Ланд-200" загварын 98-57 УНЦ улсын дугаартай автомашинтай таван хүн, "Санни" загварын 60-91 УНС улсын дугаартай автомашинтай найман хүн буюу нийт 24 цасанд саатсан байжээ. Онцгой байдлын алба хаагчид цасанд суусан автомашинуудыг татан гаргаж, дээрх иргэнийг авран хамгаалж аймгийн төвд авчирсан байна.
Ж.Батсайхан