Криминологи шинжилгээний багтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-24 14:45:19

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах, дүгнэлт гаргах, мэргэжлийн зөвлөгөө өгөх зорилгоор аймгийн Прокуророор ахлуулсан Криминологи шинжилгээний багийг байгуулжээ.

Криминологи шинжилгээний баг нь аймаг, сумын ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажилд мэргэжлийн зөвлөгөө өгч, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлаж, дүгнэлт гаргах, мэдээллээр сар бүр хангаж байх гэнэ. Энэхүү багийн ажил идэвхжиснээр аймгийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чанар, үр дүн нэмэгдэнэ гэж үзэж байгаа ажээ.

Б.Гантуяа

Related news