“Гутал” компани нь нэгж хувьцаандаа 749 төгрөг олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-24 15:30:39

Монголын ууган компаниудын нэг болох “Гутал” компани нь нэгж хувьцаандаа 749 төгрөг олгох болсон талаар өнөөдөр Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.

Тус компани 2015 оны тайлант хугацаанд 1.96 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Энэ дүн нь өмнөх оноос 505.7 сая төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг ирэх сарын 16-ны өдөр гэхэд гаргаж дуусах бөгөөд ногдол ашгийг энэ оны 8 сарын 1–ний өдрөөс эхлэн долоо хоног бүрийн Баасан гарагт компанийн байранд олгох аж.

Ч.Ариунболд

Related news