Нохой сонирхогчдын цуглаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-02-24 16:31:57

Дорнод аймгийн Хэрлэн суманд нохой сонирхогчдын цуглаан өнгөрөгч бямба гарагт боллоо.  Цуглаанд оролцогчид өөрсдийн нохойгоо танилцуулах, туршлагаа солилцох зорилгоор зохион байгуулжээ.

Нохдын дунд төвд гаралтай банхар, герман, немц овчарк, хагси, дог, бульдог зэрэг олон үүлдрийн 40 орчим нохой иржээ.

Хүний хамгийн үнэнч, дотны нөхөр гэгддэг нохойг түүний өвөг болох саарал чононоос 15,000 жилийн өмнө гэршүүлсэн гэж үздэг. Одоогоор дэлхий дээр нийт 800 орчим үүлдрийн 400 сая нохой байдаг ажээ.

Сүүлийн үед хүмүүс интернэт сүлжээг ашиглан хүсэл сонирхлоороо нэгдэж, уулзалт цуглаан зэргийг зохион байгуулж сонирхолтой яриа өрнүүлэн харилцан туршлага солилцох зэрэг арга хэмжээг зохиодог болсон. Чойбалсан хотын хувьд хүмүүс нохой сонирхогчдын клубын face group –р дамжуулан танилцдаг бөгөөд тус групп одоогоор 600 орчим гишүүдтэй юм байна.

Нохойг хүний үнэнч нөхөр, туслагч гэхээс гадна хамгаалалт, хэргийн мөрдөлт, мал аж ахуй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөтөчөөр сургах гэх мэт нийгэмд ашиг тустай маш олон салбар чиглэлд өргөн зориулалтаар ашиглаж болох юм.

Б.Туяа

Related news