Бэлгийн замын халдварт өвчин нэмэгдэх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-24 16:48:33

Баян-Өлгий аймгийн Өлгийд хорь орчим биеэ үнэлэгч байгаа гэсэн баттай эх сурвалжтай мэдээ чих дэлсүүлж байна.

Тэдний зургаа нь цагдаагийн хяналтанд байгаагийн дээр зарим хэд нь энэ ядарсан бизнесээ хуулийн дагуу зөвшөөрөл аваад эрхлээд байгаа нь хүн итгэмээргүй зүйл бөгөөд садар самууны тухай хуультай эс харшилддаг нь эргэлзээтэй.  Үүний үр дагвар юу болж байна вэ? Зөвлөх эмч К.Майкагийн өгсөн мэдээллээс үзэхэд бэлгийн замын халдварт өвчин буюу тэмбүү, заг хүйтнээ өнгөрсөн жил 227 хүн эмчлүүлсэний дотор тэмбүү жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай болсон. Тухайлбал 2014 онд 34, 2015 онд 57, 2016 он гарсаар зургаа бүртгэгдсэн. Насны хувьд авч үзвээс өвчлөгсдийн ихэнх нь 25-29 насны эмэгтэйчүүд, эхээсээ халдвар авсан 1-4 насны дөрвөн хүүхэд байдаг юм байна.

Ш.Айзаря

 

Related news