АНУ баллистик пуужин туршина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-26 14:41:21

ВАШИНГТОН. /Sputnik/. АНУ-ын Стратегийн цөмийн хүчний үндэс болсон “Minuteman III” тив хоорондын баллистик пуужинг орон нутгийн цагаар баасан гарагт туршина гэж тус улсын Батлан хамгаалахын дэд сайд Роберт Уөрк мэдэгдэв.

Түүний мэдэгдсэнээр, пуужинг Калифорни муж улсын Ванденберг агаарын цэргийн хүчний баазаас харвах ажээ.

АНУ ойрын 30 жилд цөмийн зэвсгийнхээ гурван үе шатыг шинэчлэхээр төлөвлөж байна. АНУ-ын Агаарын цэргийн хүчин нь газар болон агаарын системүүд, тухайлбал, тив хоорондын баллистик пуужингийн хөтөлбөр, стратегийн бөмбөгдөлт хийх хөтөлбөрийг хариуцдаг ажээ.

Төлөвлөгөөг Конгресс баталсан тохиолдолд АНУ-ын цөмийн үйлдвэрийг бүрэн шинэчлэхэд 2017 оны санхүүгийн жилийн Ерөнхийлөгч Барак Обамагийн төсвөөс 19 тэрбум доллар гарна. Цөмийн зэвсгийг шинэчлэхэд ирэх 30 жилд нэг триллион орчим доллар шаардлагатай гэж Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх судалгааны төв мэдээлжээ.

Д.Нямтулга

 

Related news