"Их-20"-ийн Сангийн сайд нар, төв банкны удирдлагууд Шанхай хотод уулзаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-02-27 14:39:47

ШАНХАЙ. /NHK/. “Их-20”-ийн орнуудын Сангийн сайд нар, төв банкны удирдлагуудын хоёр дахь өдрийн уулзалт БНХАУ-ын Шанхай хотод эхэлжээ. Уулзалтын дараа тэд мэдэгдэл хийнэ.

Энэ жилийн эхээр дэлхийн зах зээл уналтад орсон бөгөөд үүнээс хойших анхны “Их-20”-ийн уулзалт Шанхай хотод болж байна. Дэлхийн хөрөнгө оруулалтын дэд бүтэц болон эдийн засгийн өсөлтийн стратегийг уг уулзалтаар хэлэлцэнэ.

“Их-20”-ийн гишүүн орнуудын хийх бүтцийн шинэчлэл, тухайлбал, хөдөлмөрийн зах зээлийг сэргээх, худалдааг чөлөөлөх арга замыг уулзалтад оролцогчид судалж байна.

Мөн БНХАУ болон бусад хөгжиж буй эдийн засгаас гарах санхүүжилтээр дамжуулан зах зээлийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээг судлахаар тэд тохиролцжээ.

Д.Нямтулга

Related news