Японы дипломатч ирэх сард ОХУ-д айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-01 09:22:15

ТОКИО. /TASS/. Японы эрх баригч Либерал-ардчилсан намын Бодлого судалгааны зөвлөлийн дарга Томоми Инада дөрөвдүгээр сарын 3-6-нд ОХУ-д айлчилна гэж “Kyodo” агентлаг мэдээлсэн байна.

Уг айлчлалын хүрээнд Инада ОХУ-ын Засгийн газрын эрх баригч "Нэгдмэл Орос" намын төлөөлөгчидтэй уулзана гэж агентлаг мэдээлэлдээ дурджээ.

Мөн хоёр улсын удирдагчдын ирээдүйн айлчлалд зориулж ажлын таатай орчин бүрдүүлэх нь түүний айлчлалын зорилго ажээ.

Д.Нямтулга

 

Related news