ХӨВСГӨЛ: Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудлаа ярилцаж шийдвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-04-30 17:02:39

Мөрөн, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд "Хөх баавгай Хөвсгөл" аялал жуулчлалын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 



Тус хөтөлбөрийн “Аялал жуулчлал дахь нутгийн иргэдийн оролцоозөвлөгөөн болж 400 гаруй иргэн оролцож байна.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, “Аялал жуулчлалын ашгийг зөвхөн нутгийн иргэд хүртдэг байх нь чухал юм. Өөрөөр хэлбэл нүүдлийн аялал жуулчлал буюу нүүдэлчин ард түмэн, малчид аялал жуулчлалын гол брэнд нь юм гэдгийг онцолж байлаа.



Зөвлөгөөнөөр Хөвсгөл аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжих, хилийн бүсийн аялал жуулчлал, боомт худалдаа, зам дагуух аялал жуулчлал, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг ярилцан шийдвэрлэнэ.



Хөвсгөл аймагт аялал жуулчлалын салбарт 4000 орчим иргэн ажиллаж, нэг ээлждээ 9000 орчим жуулчин хүлээн авах хүчин чадалтай нийт 110 жуулчны бааз, 171 гэр буудал үйл ажиллагаа явуулж байна.

 

Related news