Азийн дэд бүтцийн Хөрөнгө оруулалтын банк ирэх онд 100- 500 сая долларын бонд гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenechimeg@montsame.mn
2015-12-04 14:06:08

12 дугаар сарын 3-ны өдөр Азийн дэд бүтцийн Хөрөнгө оруулалтын банк /АДБХОБ/-ны  бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн дарга Чэн Хуань ирэх оны 1 дүгээр сарын дундуур банк үйл ажиллагаагаа  албан ёсоор нээлтээ хийнэ  хэмээн мэдэгдснийг Синьхуа агентлаг уламжилжээ.

АДБХОБ-ны үүсгэн байгуулагч гишүүн болохоор сонирхлоо илэрхийлсэн улс орнууд өөрийн хуулийн байгууллагаар батлуулах сүүлийн хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31-н юм. Одоогийн байдлаар 12 улс орон тус банкны дүрмийг  хүлээн зөвшөөрөөд байгаа бөгөөд  саналын эрх арай илүү Энэтхэг, Орос улсууд 12 дугаар сарын дундуур бүрэн эрхт гишүүн болоход бэлэн болоод байгаа юм байна. 

Тус Банк эхний ээлжинд эрчим хүч, зам тээвэр, хотжилт, тосгоны хөгжил, бараа эргэлт зэрэг 5 салбарт  цаашдаа  боловсрол, эрүүл мэндийн салбарт  үйл ажиллагаагаа явуулах боломжтой ба ирэх жил 100-500 сая  долларын бонд  гарган  санхүүжилтээ бүрдүүлэхээр төлөвлөж байгааг мэдэгджээ. Тус банк байгуулагдснаар юанийн олон улсын валют болох үйл явц урагшлах хэдий ч  эхний  ээлжинд банкны санхүүжилтийг бүрдүүлэх валют бол доллар, харин цаашдаа зарим төслүүдийг юаниар тооцох шаардлага бий хэмээн  Чэн Хуань мэдэгдсэн байна. Мөн АДБХОБ нь  Дэлхийн банк Азийн банктай зарим санхүүгийн хөтөлбөрт хамтран ажиллах ажээ.

Д.Энхчимэг

 

 


 

 

Related news