“Лалын улс” нисгэгч бэлтгэж эхэлсэн гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-07 09:19:55

МОСКВА. /Sputnik/. Нисэх онгоц жолоодох ерөнхий чадварыг эзэмших боломжтой бага оврын нисэх онгоц, гарын авлагыг Ливи дэх босогчид олж авсан гэж АНУ-ын хэвлэлд мэдээлжээ.

АНУ-д 9 дүгээр сарын 11-нд үйлдсэн шиг халдлага үйлдэхэд энэ нь хангалттай гэж шинжээчид үзэж байна.

Ливи дэх агаарын цэргийн бааздаа “Лалын улс” нисгэгч бэлтгэж эхэлсэн тухай АНУ-ын “Fox News” мэдээлсэн юм. Ливийн Ерөнхийлөгч Муаммар Каддафиг түлхэн унагасны дараа олж авсан гарын авлага болон бага оврын хэд хэдэн нисэх онгоц  босогчдод байгаа юм. Энэ нь АНУ-д 2001 оны 9 дүгээр сарын 11-нд болсон шиг халдлагын террористууд үйлдэж болно гэсэн үг гэж  АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан асан Эрик Буркхарт үзэж байна.

Босогчид халдлага үйлдэхэд онгоц жолоодох чадвар хангалттай гэж Израилийн Цэргийн тагнуулын газрын орлогч дарга асан Жак Нирии үзэв.

“Жолоодсон онгоцоо, жишээ нь, Ватиканд сүйрүүлж чадах нисгэгчдийн талаар ярьж байна. Газар дундын тэнгисээр дамжин, Ливиэс Ром хүртэл нэг цаг хагасыг зарцуулдаг” гэж Нирии хэлсэн байна.

Х.Аминаа

 

Related news