УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-12-07 09:46:44

УИХ дахь нам, эвслийн бүлэг болон бие даагчдын зөвлөл өнөөдөр уламжлал ёсоор хуралдаж, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэнэ.

Тодруулбал УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд, Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд тус тус болох юм.

Энэ долоо хоногт УИХ-аар МАН-ын бүлгийн завсарлага авсан Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлт, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуулиуд хэлэлцэгдэнэ. Үүнээс гадна “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” болон “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэх юм. 

Н.Туяа

Related news