Сирийн арми АНУ тэргүүтэй эвслийн цохилтод өртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-07 09:55:12

ДАМАСК. /Sputnik/. Сирийн Дайр-эз-Заур мужид өгсөн АНУ тэргүүтэй эвслийн агаарын цохилтод Сирийн армийн дөрвөн цэрэг амиа алдаж, 13 цэрэг шархадсан гэж эх сурвалж мэдээлэв.

Дайр-эз-Заур муж дахь Сирийн армийн зэвсгийн агуулах болон хоёр танк агаарын цохилтод өртжээ.

Уг мэдээлэл баттай эсэх талаар мэдэгдэл хийхээс Сирийн арми татгалзсан байна.

Д.Нямтулга

 

Related news