Туркийн Ерөнхий сайд Иракийн Ерөнхий сайдад илгээлт явуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-08 10:30:54

АНКАРА. /Anadolu/. Мосул хот руу илгээсэн Туркийн цэргүүдийн үүрэг болон тэдний үйл ажиллагааны тухай мэдээлэл өгөх зорилгоор Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу Иракийн Ерөнхий сайд Хайдер аль-Абади руу илгээлт явуулжээ.

Иракийн тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдалд халдах алхам Турк хэзээ ч хийхгүй гэж аль-Абадид Давутоглу мэдэгдсэн гэж Туркийн Засгийн газрын эх сурвалж мэдэгдэв.

Эх сурвалжийн мэдээлснээр, Иракийн шүүмжлэлийг залруулах хүртэл Мосул хот руу Туркийн хүчнийг илгээхгүй гэж Давутоглу мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр, “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх Иракийн Засгийн газрын ажиллагаанд Турк дэмжлэг үзүүлж, уг асуудлаар Багдадтай хийж буй хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байна гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Related news