Хэмнэлтийн горимоор ажиллах төсөв баталжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 11:03:25

Сүхбаатар аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит 12 дугаар хуралдаанаар  2016 оны аймгийн нийт төсвийг 46,5 тэрбум төгрөгөөр баталжээ.

Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан ирэх онд аймаг, орон нутгийн хэмжээнд шинээр бүтээн байгуулалтын ажил хийхгүй бөгөөд хуучин эхэлсэн ажлаа дуусгах, сэргээн заслын ажлыг хийж, төсвийн хэмнэлтийн горимыг мөрдөж ажиллахаар болжээ. Ирэх онд аймгийн нэгдсэн төсвийн нийт орлогыг 7,6 тэрбум  төгрөгөөр, сумын төсвийн орлогыг 897, сая төгрөг байхаар тооцсон байна.  

Харин энэ онд аймгийн татварын орлогын бүрдүүлэлт 2,0 тэрбум төгрөгөөр тасарч, санхүүгийн дэмжлэг 700 сая төгрөг дутуу байгааг  аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Д.Ариунжаргал ярилаа.

Г.Сүхээ

 

Related news