Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 93.2 хувиар дүгнэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 11:19:20

Дорноговь аймгийн ИТХ энэ оны 12 дугаар сарын 03-04-нд хуралдаж 10-аад асуудлыг хэлэлцлээ. Тус хурлаар Дорноговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ Дорноговь-2” тогтвортой  хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг 90.1 хувь, аймгийн  эдийн засаг нийгмийг 2015 онд хөгжүүлсэн Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 93.2 хувиар дүгнэв.

“Шинэ Дорноговь-2” тогтвортой хөгжлийн хөтөлбөрт тавьсан зорилтуудаас орон сууц, аялал жуулчлалыг хөгжүүлэх цогц бодлого ихээхэн үр дүнд хүрч эдүгээ Дорноговь аймагт жилд 500-600 айлын орон сууц тогтмол ашиглалтад ордог болсон бол жилдээ 110 гаруй мянган дотоод гадаадын жуулчин хүлээн авч орон нутгийн төсөвт оруулдаг мөнгөн хөрөнгө нэмэгдсэн зэрэг дэвшил гарчээ. Мөн Дорноговь аймаг хөдөө аж ахуйн салбартаа шинэчлэл хийж сум бүр шилмэл сүрэгтэй болох эхлэл тавьсан, хамгийн сайн ноолуур өгөх Дэлгэрэх омгийн ямаагаа баталгаажуулахаар болсон аж.       

Х.Эрдэнэбулган

Related news