МАН-ын бага хурал 12-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-12-08 13:46:04

МАН-ын Удирдах зөвлөлөөс намын Бага хурлаа энэ сарын 12-нд зохион байгуулахаар товложээ. 

Бага хурлаар намын даргын улс төрийн илтгэлийг хэлэлцэхээс гадна бүтэц, зохион байгуулалт, дотоод асуудлаа хэлэлцэн шийдвэрлэх аж. Хуралд нийт 300 орчим төлөөлөгч оролцох бөгөөд "Тусгаар тогтнолын ордон"-д зохион байгуулах юм байна. 
 

Н.Туяа

 

Related news