Бээжинд агаарын бохирдлын "улаан дохио"-г асаалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-08 14:50:07

БЭЭЖИН. /ВВС/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотын агаарын бохирдол өндөр түвшинд хүрч, агаарын бохирдлын “улаан дохио”-г асаасантай холбогдуулан хотын сургуулиудыг хааж, барилгын гаднах ажлыг зогсоосон байна.

Агаарын бохирдлын хамгийн дээд түвшинг илэрхийлэх “улаан дохио”-г өчигдөр өгсөн бөгөөд энэ нь пүрэв гараг хүртэл үргэлжлэх ажээ.

Уг арга хэмжээний хүрээнд автомашины хэрэглээг хязгаарлаж, зарим үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох үүрэг өгсөн байна.

Бээжингийн агаарын бохирдлын хэмжээ дээд цэгтээ тулаагүй байгаа хэдий ч БНХАУ анх удаа “улаан дохио”-г асаасан нь энэ болж байна. Агаарын бохирдлын хэмжээ, аюулыг илэрхийлэх дөрвөн өнгийн тогтолцоог ашиглах тухай хуулийг БНХАУ хоёр жилийн өмнө баталжээ.

Д.Нямтулга

 

Related news