Мини кино театр хэзээ ажиллаж эхлэх нь тодорхойгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-09 09:28:44

Соёл, спорт аялал жуулчлалын яам байгуулагдаад эхлүүлсэн нэг ажил бол хөдөөгийн сумдад мини кино театр байгуулах төсөл байсан. Энэ төсөлд Дундговь аймгаас Өлзийт сум хамрагдаж, тус сумын Соёлын төвд 20 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж суурилуулсан ч өнөөг хэр нь ажиллаагүй, цаашид ашиглагдах эсэх нь ч тодорхойгүй байна.

Уг нь энэ төсөл Улаанбаатар хотын Тэнгис, Өргөө кино театрт гарч байгаа киног мини кино театраар хөдөөгийн иргэд үзэж байх зорилготой юм байна. Хорь гаруй суманд кино театрын тоног төхөөрөмж суурилуулсан бөгөөд тэдгээрийн нэг нь Өлзийт сум юм. Тоног төхөөрөмж суурилуулаад хоёр жил бүтэн өнгөрч байгаа мини кино театрын талаар сураг ажиг тавьдаг ч тодорхой мэдээлэл алга байгааг сумын Соёлын төвийн эрхлэгч Ц.Хадхүү хэллээ.

Дундговь Т. Отгонтуяа

 

Related news