“Ход мандал” ХХК шилдгээр шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-09 16:44:47

Хэнтий аймгийн Биндэр сумын албан байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг урлагийн үзлэг боллоо.

Энэ жилийн урлагийн үзлэгт оролцогчдыг сурталчлан таниулах, оролцогчдын хамрах хүрээг өргөтгөх, хийсэн бүтээснээ ард иргэддээ мэдээлэн хүргэдэг уламжлал тогтоох, нээн илрүүлэх, хөгжүүлэх зорилгын дор дуу, хөгжим, бүжиг, уран уншлага, язгуур урлаг, театрчилсан тоглолт зэрэг урлагийн үндсэн 6 төрлөөр зохиогджээ.

Тэмцээнд ЗДТГ, Биндэр-Ой сум дундын Онцгой анги, Сум дундын эмнэлэг Ерөнхий Боловсролын Дунд Сургууль /ЕБДС/ гэсэн төсвийн байгууллагуудаас гадна “Сүлдэт-Өндөр” ХЗХоршооны хамт олон ААНэгж, Худалдаа эрхлэгчидтэй хамтран энэ удаагийн урлагийн үзлэгт анх удаагаа оролцжээ. Тус хоршооны бэлтгэсэн “Инээмсэглэл мандтугай” тоглолтонд “Сүлдэт-Өндөр” ХЗХоршооны ажилчид болон бүлгийн ахлагчид, Аж ахуй нэгжийн төлөөлөл, Худалдаа эрхлэгчдийн төлөөлөл зэрэг нийт 28 хүн оролцсон аж.

Үүнээс “Эрдэнэ засгийн унага” дуугаар хоршооны теллер Н.Байгалмаа тэргүүн байр, “Адуушнай дуун” дуугаар “Ход мандал” ХХК-ийн менежер С.Амархүү нар шилдгээр шалгарч, Гала тоглолтод оролцжээ. Байгууллагын нэгдсэн дүнгээр Биндэр-Ой Сум дундын Онцгой Анги 1-р байр эзэлж,  Ерөнхий Боловсролын Дунд Сургууль /ЕБДС/ удаалав.

О.Буянхишиг

Related news