Тольгүй автомашин зохион бүтээхээр өрсөлдөж байна

ТОКИО. /NHK/. Автомашины эд анги болон цахилгаан бараа үйлдвэрлэгч компаниуд тольгүй автомашины технологийг хөгжүүлэхээр эрчимтэй ажиллаж байна.

Тольгүй автомашин зохион бүтээхийг Японы Засгийн газар өнгөрсөн зургадугаар сард албан ёсоор зөвшөөрчээ.

Ийм автомашины арын болон хажуугийн толийг камерын хяналтын систэмээр орлуулах юм. Энэ систем нь үзэгдэх орчныг илүү тодруулна гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна.

Германы автомашины эд анги үйлдвэрлэгч “Continental” компани хаалганд бэхэлсэн камертай, тольгүй автомашины анхны загварыг зохион бүтээжээ.

Тус компани энэ машинаа хоёр жилийн дотор зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа аж.

Японы “Panasonic” компани мөн камерын хяналтын систем зохион бүтээхээр ажиллаж эхэлжээ.

Г.Доржханд