105 настай дугуйчин дэлхийн дээд амжилт тогтоожээ

ПАРИС. /Xinhua/. Францын 105 настай дугуйчин Роберт Маршан өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг өчигдөр эвджээ.

Р.Маршан Парис хотоос холгүй орших Сен-Квентин-ан-Ивелиний дугуйн зам дээр нэг цагт 22.547 км зайг туулснаар нэг цагийн дотор хамгийн хол зай туулсан хамгийн ахмад настай хүн болсон байна.

2012 болон 2014 онд тэрбээр нэг цагт 26.927 км зам туулснаар “100 ба түүнээс дээш настай хүн нэг  цагт хамгийн хол зай туулсан” гэсэн дээд амжилтын эзэн болж байжээ.

Дээд амжилт тогтоосныхоо дараа тэрбээр “бүх юм зүгээр ээ. Хөл зүгээр. Харин шархираа өвчтэй учраас гар жаахан цуцаж өвдлөө” гэж ярьжээ.

Г.Доржханд