Шувууны хэлбэртэй дрон зохион бүтээжээ

ЖЕНЕВ./TASS/. Маневрлах чадвартай сайтай, шувууныхтай төстэй далавч бүхий нисгэгчгүй аппаратыг /дрон/  Швейцарийн Лозанна хотын Холбооны политехникийн сургуулийнхан зохион бүтээжээ.

Уг аппаратны хиймэл өдтэй далавчнууд нь агшиж сунадаг аж. Тодруулбал, эргэлт хийхийн тулд нисгэгчгүй аппарат нэг далавчаа сунгаж, нөгөөхөө богиносгодог байна.

Хэмжээгээ өөрчилж, өндөр хурдтай нисч, хязгаарлагдмал орон зайд маневр хийхдээ эрчим хүч бага зарцуулдаг ийм дроныг зохион бүтээх санаа шувуудыг ажиглах явцад бий болсон аж.  

Дарио Флореано-гийн удирдсан зохион бүтээгчдийн багийнхан саадыг тойрон нисч, нислэгийн чиглэлээ огцом өөрчилж, ширүүн салхины өөдөөс нисч чадах нисгэгчгүй аппаратын загварыг бий болгохыг зорьжээ.

Гэхдээ мэдээж шувууны хийж чадах хөдөлгөөнийг ийм дрон хийнэ гэдэг бол тун хэцүү, бараг боломжгүй зүйл юм. Учир нь, шувууд нь нисэхэд зохицсон араг ястай учраас биеийн хэлбэр, хэмжээгээ огцом өөрчилж чаддаг байна. Дроныг зохион бүтээх явцад гарсан бэрхшээлтэй асуудал гэвэл, уг аппаратын аэродинамикийн үзүүлэлтүүд болон жинг тэнцвэржүүлэх явдал байлаа.  

Шувууных шиг далавчтай энэ аппаратыг хотын дотор, нам өндөрт ашиглахад тун тохиромжтой аж.

Г.Доржханд