"HoloLens" нүдний шил мартаж гээсэн зүйлээ олоход тусална

ВАШИНГТОН. /Xinhua/. Мартамхай хүмүүст дуулгах сайхан мэдээ байна. “Microsoft” компанийн ээлжит шинэ бүтээгдэхүүүн болох аливаа дүрсийг гурван хэмжээсээр харуулдаг “HoloLens” нүдний шил нь машины түлхүүр зэрэг эд зүйлсээ хайж олоход нь хүмүүст тусална.

Энэ шилийг зүүсэн хүн бяцхан камерт тааруулан ямар нэгэн зүйлийг барихад түүнийг юу болохыг нь таних, мөн тухайн зүйлийн нэрийг хэлээд “Ол!” гэсэн тушаал өгөхөд “HoloLens” тушаалыг гүйцэтгэдэг ажээ.

Дараа нь олж харсан зүйлсийнхээ байршлыг бүртгэдэг байна. Харин шилийг зүүж буй хүн  “миний түлхүүр хаана байна?”гэж асуухад линзний булангийн жижигхэн дэлгэц түлхүүрийг хамгийн сүүлд олж харсан газраа харуулдаг гэнэ.

Уг төхөөрөмж нь мартамхай, эд зүйлээ энд тэнд гээчих гээд байдаг хүмүүс, ялангуяа өндөр настнууд болон Альцгеймерын өвчтэй хүмүүсийн амьдралыг хялбарчилж өгнө гэж ““Microsoft”-ынхон найдаж байна.

Энэ оны эхээр худалдаанд гарах нүдний шилний үнэ нь 3000 доллар гэнэ.

Г.Доржханд