52 сая жилийн тэртээ ургаж байсан жимсний үлдэгдлийг олжээ

ВАШИНГТОН. /Sciencealert/. Эрдэмтэд 52 сая жилийн тэртээ үед хамаарах жимсний чулуужсан хоёр ширхэг үлдэгдлийг Өмнөд Америкаас олжээ.

Энэхүү олдвор нь төмс, улаан лооль зэрэг хүнсний ногоог судлахад ихээхэн тус дөхөм болох бөгөөд магадгүй эдгээр ногооны генетикийн түүх бидний бодож байснаас илүү эрт цаг үед эхэлсэн байж магадгүй юм.

Уг олдвор нь төмс, улаан лооль, чинжүү, хонх чинжүү, тамхи зэрэг Цэстэний овогт багтах ургамалтай холбоотой ажээ. Өнөө цагт эдгээр ургамал нь хаа сайгүй ургаж байгаа хэдий ч тэдгээрийн үүсэл гарлын түүх нь одоог хүртэл мэдэгдээгүй хэвээр байгаа юм. Эдгээр ургамал яг хэзээ, хаанаас үүссэн зэрэг нь өнөөг хүртэл тодорхойгүй байна.

Харин шинэ чулуужсан олдвор багагүй мэдээллийг өгөх боломжтой.

"Нимгэн бүрхүүлтэй гонзгой жимсний чулуужсан үлдэгдэл тэр болгон олдоод байдаггүй. Харин бидний энэ олдвор бол тэдгээрийн нэг нь юм. Ургамлын гарал үүсэл бидний бодож байснаас эрт үед хамаарахыг эдгээр олдвор харуулж байгаа бөгөөд ургамлын төрөл зүйлийг судлах ажилд маш чухал түлхэц өглөө" гэж Пенсильвани муж улсын их сургуулийн эрдэмтэн Моника Карвало ярьж байна.

Уг хоёр олдворыг Аргентины Патагони бүс нутгийн Чубут мужийн ширэнгэн ойгоос олжээ.

Д.Нямтулга