Мьянмар улс Энэтхэгтэй залгаа хил дээрээ хашаа барина

ЯНГОН. /Xinhua/. Энэтхэгтэй байгуулсан хилийн хэлэлцээрийн дагуу тус улстай залгаа хилийн зурвасын дагуу хашаа татна гэж Мьянмарын Гадаад хэргийн яам мэдэгдэв.

Мьянмарын тал Нага засаг захиргааны бүсэд, хилийн зааглах шугамаас 10 м-ийн зайд хашаа татна гэж тус улсын мэдээллийн агентлаг уламжиллаа.

Энэхүү арга хэмжээ нь хоёр улсын хооронд зорчих иргэдэд болон гаалийн үйл ажиллагаанд ямар нэг байдлаар саад учруулахгүй гэдгийг мэдэгдэлд дурджээ. Мөн бүс нутгийн эрх баригчид гаалийн асуудлыг үр дүнтэйгээр зохицуулна гэдгийг дурдав.

Д.Нямтулга