ОХУ-д инфляцийн түвшин эрчимтэй буурчээ

МОСКВА. /Xinhua/. Өнгөрсөн онд ОХУ-д инфляцийн түвшин 5.4 хувь буюу хамгийн бага түвшинд хүрсэн байна гэж тус улсын Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдэв. Тус улсад 2015 онд 12.9 хувийн инфляци бий болоод байсан юм.

Уг түвшинг 4 хувь болгон бууруулах боломжтой гэж Ерөнхий сайд мэдэгдэлдээ дурджээ.

Хамгийн сүүлд 2011 онд ОХУ-д инфляцийн түвшин 6.1 хувьд хүрч байсан юм.

Өнгөрсөн онд ОХУ-ын Засгийн газар автомашины үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр, тээвэр, хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэлийн салбаруудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсний үр дүнд инфляцийн түвшинг бууруулж чадсан байна. 

Д.Медведев цааш нь хэлэхдээ, дээрх арга хэмжээнээс гадна ОХУ макро эдийн засгийн даацтай бодлого явуулж, хөрөнгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангаж чадсаныг дурдав. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын эдийн засгийн өсөлтийг 2019-2020 онд  дэлхийн дундаж үзүүлэлтээс дээгүүр байлгах үүргийг Засгийн газартаа өгсөн байна.

Д.Нямтулга