Японд зохиомол үүдэл эсийн банк бий болно

ТОКИО./TASS/. Японы Осакагийн их сургууль болон Киотогийн их сургуулийн эрдэмтэд зохиомол үүдэл эсийн /iPS сеll/ банк байгуулахаар шийджээ. Зорилго нь уг эсийг нүдний торлог бүрхэвчийн өвчнөөр шаналж буй хүмүүст  цаг алдалгүй шилжүүлэн суулгах явдал юм.

Тус банк нь эсийн онцгой дархлаатай доноруудаас авсан үүдэл эсүүдийг эмнэлгүүдэд нийлүүлэх ажээ. Ингэснээр шилжүүлэн суулгах мэс заслыг хугацаа алдалгүй хийх боломжтой болох юм. Одоогийн байдлаар тухайн өвчтөний өөрийнх нь эсээс үүдэл эсийг ургуулан авахад 6-10 сарын хугацаа шаардлагатай байгаа бол банк байгуулагдсанаар энэ хугацаа 1-2 сар болж богиносно. Дашрамд дурдахад,  хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр үүдэл эсийг  хялгасан эс, суурь эс, язгуур эс, гол эс, тулгуур эс, ургал эс гэх зэргээр олон янзаар нэрлэж байна.

Энэ онд Японы эрдэмтэд дэлхийд анх удаа iPS эсийн тусламжтайгаар ургуулан авсан нүдний торлог бүрхэвчний эсийг насжилттай холбоотой нүдний өвчнөөр шаналж буй хүмүүст шилжүүлэн суулгах чиглэлд клиникийн судалгаа хийж эхлэх ажээ. Энэ өвчин нь сохроход хүргэх аюултай юм. 2015 онд Японы эрдэмтэд уг өвчнийг анагаах зорилгоор дээрх төрлийн мэс заслыг хийж байжээ.  

Дашрамд дурдахад, тус улсын эрдэмтэн Шинья Яманака үүдэл эстэй холбоотой судалгааг амжилттай хийсний учир 2012 онд Нобелийн шагнал хүртсэний дараа Японы засгийн газар, олон нийтийн зүгээс энэ салбарыг маш ихээр сонирхох болсон байна. 

Г.Доржханд