Энэтхэгийн төрийн далбааны зурагтай хөлийн алчуур худалдаж байжээ

ШИНЭ ДЕЛИ. /ВВС/. Энэтхэгийн төрийн далбааны зураг бүхий үүдэнд тавьдаг хөлийн алчуурыг худалдаж байсан Канадын жижиглэнгийн худалдааны “Amazon” цахим хуудсыг Энэтхэгийн Гадаад хэргийн сайд эрс буруушаан шүүмжиллээ.

“Amazon” манай улсыг доромжилсныхоо төлөө нэн даруй уучлалт гуйж, энэ бүтээгдэхүүнийг зах зээлээс татах хэрэгтэй" гэж Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Сушма Свараж твиттер хуудсандаа бичжээ.

Хэрвээ татгалзвал Энэтхэг улс “Amazon”-ы албаны хүмүүсийн визийг хүчингүй болгож, тэдэнд цаашид дахин виз олгохгүй гэж сайд анхааруулсан байна.

Ийм анхааруулга өгсний дараахан “Amazon”-ы удирдлага “манай компани цахим хуудаснаасаа хөлийн алчуурын зургийг арилгасан” гэжээ.

“Amazon” бусад улсын төрийн далбааны дүрс бүхий хөлийн алчууруудыг худалдсаар байна. Энэтхэгт төрийн далбааг гутаан доромжилсон хүмүүст торгууль ногдуулж, хорих ял оноодог аж.

Г.Доржханд