Авлигад сэжиглэгдсэн албан тушаалтныг IAAF-ын ажлын хэсгээс гаргалаа

МОСКВА. /TASS/. Авлигад сэжиглэгдэж буй Олон улсын хөнгөн атлетикийн холбооны /IAAF/ зөвлөлийн гишүүн Фрэнк Фредериксийг Бүх Оросын Хөнгөн атлетикийн холбооны гишүүнчлэлийг сэргээх асуудал эрхэлсэн ажлын хэсгээс гаргасан байна. Энэ тухай IAAF-ын хэвлэлийн алба мэдээллээ.

Баасан гарагт Францын "Le Monde"  сонинд Олимпын 100, 200 м-ийн зайн гүйлтэд медаль хүртэж байсан Намибийн иргэн Фредериксыг авлигад сэжиглэн буруутгасан мэдээлэл гарчээ. Тодруулбал, “Панамын баримтууд"-ад дурдсанаар, 2009 оны 10 дугаар сарын 2-ны өдөр буюу 2016 оны Олимпийн тоглолтыг зохион байгуулах хотыг зарласан тэр өдөр Фредериксийн эзэмшлийн пүүсийн дансанд 299.3 мянган доллар орсон байна. Тухайн үед Фредерикс санал тоолох комиссын гишүүн байжээ.

“Би ажлын хэсгээс гарахаар шийдсэн, тийм болохоор тус комиссын нэр хүнд  "Le Monde" сонины нийтлэлийн улмаас унахгүй гэж бодож байна” гэж Фредерикс мэдэгдсэн байна.

Канад, Итали, Норфолкын арал зэрэг орнуудын төлөөлөгчид багтдаг дээрх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Фредериксийн оронд Словенийн иргэн Рожле Презель орох аж. 

О.Барс