Aуди-гийн төв байранд нэгжлэг хийж байна

БЕРЛИН. /TASS/. “Дизелийн дуулиантай” холбогтойгоор хууль сахиулах байгууллагын ажилтнууд Германы автомашин үйлдвэрлэгч Audi компанийн Ингольштадт /Бавари муж/ хот дахь төв байр, түүнчлэн хэд хэдэн хувийн орон сууцанд нэгжлэг хийж байна. Энэ тухай “Suddeutsche Zeitung” сонинд прокурорын эх сурвалжийг иш татан мэдээлжээ.

Audi  бол Volkswagen концерны нэг салбар юм. Тус концерны үйлдвэрлэж буй дизель хөдөлгүүртэй автомашинуудад ялгарч буй хортой бодисын агууламжийг багасган харуулдаг программ хангамж суулгасан байсан нь илэрсэн юм. Ингэснээр ийм төрлийн тээврийн хэрэгслүүд АНУ-д батлагдсан экологийн хэм хэмжээг зөвхөн "цаасан дээр" л хангадаг байжээ. Бодит байдал дээр эдгээр автомашинаас ялгаруулж буй хорт хийн хэмжээ агаарын бохирдлын тогтоосон түвшнээс 30-40 дахин давж байжээ.

Энэ дуулиантай холбоотойгоор тус концерн АНУ-д 4,3 тэрбум орчим долларын торгууль төлөхөөр болсон юм.

О.Барс