Парист террорист халдлага үйлдэх гэж байсан этгээдийг устгажээ

ПАРИС./NHK/. Парис хотын Орли  нисэх онгоцны буудалд нэгэн эр танхимд ажиллаж  байсан эмэгтэй цэргийн албан хаагчын бууг булаан авахыг оролдон ноцолдож байгаад бусад хамгаалалтын ажилтнуудад буудуулан амиа алджээ. Францын прокурор түүнийг хэт давруу үзэлтнүүдтийн нэг байсан гэж  сэжиглэж байгаа юм.

Уг этгээд нь 39 настай Францын иргэн Зиед Бен Белгацем гэгч байсан бөгөөд тэрбээр  “Аллах бурханы төлөө үхэхэд бэлэн” хэмээн цэргийн албан хаагчтай ноцолдож байхдаа хашгирч байжээ.

Уг хэрэг гарахаас өмнө буюу 90 минут орчмын өмнө Бен Белгацем Парисын хойд хэсэгт хөдөлгөөн зохицуулалтын үеэр түүнийг саатуулсан цагдаагийн ажилтныг хийн гар буугаар буудан шархдуулсан байна. Дараа нь тэрбээр замдаа машин хулгайлан уг нисэх буудал руу зугтсан ажээ.

Түүнийг дээрэм болон бусад гэмт хэргийн улмаас шоронд хоригдож байх үедээ хэт давруу үзэлтнүүдийн нөлөөнд автсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа юм.

Эх сурвалжын мэдээлснээр нисэх онгоцны буудлын танхимд шатах шингэн бүхий сав хийсэн цүнх олдсон бөгөөд террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хэмээн шинжээчид үзжээ.

Уг хэргийн дараа Орли нисэх онгоцны буудлыг хаасан ч бямба гарагийн үдээс хойш эргэн нээсэн байна.

Х.Сарнай