Д.Трампын нэр хүнд унасаар байна

ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нэр хүнд энэ оны 1 дүгээр сарын 20-нд засгийн эрхэнд гарснаас хойших хугацаанд хамгийн доод түвшинд хүртлээ унажээ. Үүнийг Gallup International социологийн судалгааны албанаас 1500 америкчуудын дунд явуулсан санал асуулгын дүн харууллаа.

Судалгаанд оролцогчдын ердөө 37 хувь нь Ерөнхийлөгч Дональд Трампын үйл ажиллагааг дэмжиж байгаа ажээ. Харин 58 хувь нь түүний ажилд хангалтгүй дүн тавина гэдгээ хэлсэн байна. Яг хоёр сарын өмнө Д.Трамп төрийн тэргүүний үүрэгт ажилдаа орж байх үед түүнийг дэмжиж байгаа болон эсэргүүцэж байгаа хүмүүсийн тоо тус бүр 45 хувиар тэнцэж байв.

Улс орныг хамарсан санал асуулга өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр явагдсан ба түүний дүн нь 3 хувийн хэлбэлзэлтэй байжээ.

О.Барс