Япон-Оросын "2+2" уулзалт Токиод болов

ТОКИО. /NHK/.Япон болон Оросын Гадаад хэргийн сайд нар ирэх 4 дүгээр сарын сүүлчээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн ОХУ-д хийх айлчлал болон Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийх уулзалтын төлөвлөгөөг баталсан байна.

Даваа гарагт Японы Гадаад хэргийн сайд Фүмио Кишида, Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Токио хотод  “2+2” форматаар болсон сайд нарын түвшний уулзалтад оролцсон байна.

Уулзалтад мөн Японы Батлан хамгаалахын сайд Томани Инада, Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар оролцжээ.

Сайд нар Умард Солонгост хандан өдөөн хатгалгаа зогсоож, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг дагаж мөрдөхийг уриалах талаар зөвшилцлөө. 

Мөн хууль бус хар тамхины наймаа болон терроризмтой тэмцэх талаар хамтран ажиллах явдлыг дэмжихээр тохиролцсон байна.

Дараагийн уулзалтыг өөрийн оронд явуулах саналыг ОХУ тавьжээ.

Сайд Ф.Кишида хэлэхдээ, бүс нутагт аюулгүй байдлын асуудал хүндэрч байгаагаас үл шалтгаалан хоёр талын харилцаа харилцан итгэлцэл дээр тогтож байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. 

“2+2” сайд нарын өргөтгөсөн уулзалт сүүлийн гурван жилд анх удаа болсон нь энэ юм. Уг уулзалт 2014 онд Крымийг ОХУ-д нэгтгэсний дараа зогссон байна.

Х.Сарнай