Израилийн нисгэгчгүй онгоцыг сөнөөжээ

БЕЙРУТ./TASS/. Сирийн агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн Голаны өндөрлөгт орших Эль-Кунейтр хотын дээгүүр нисч явсан Израилийн нисгэгчгүй онгоцыг буудан сөнөөжээ. Энэ тухай Al Mayadeen телевиз мэдээллээ.

3 дугаар сарын 17-нд Сирийн зэвсэгт хүчний командлалаас тараасан мэдээлэлд дурдсаныг үзвэл, Сирийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хүчнийхэн Хомс мужийн зүүн бүс дэх цэргийн байрлал руу довтолсон Израилийн сөнөөгч онгоцыг буудан сөнөөжээ.

“Түүнээс гадна бас нэгэн сөнөөгч онгоцыг буудан унагасан, харин үлдсэн онгоцнууд нь буцаж ниссэн” гэж уг мэдээлэлд дурджээ.

3 дугаар сарын 19-нд Израилийн Тээвэр, тагнуулын сайд Исраэль Кац хэлэхдээ "Сирийн армийн талд байлдаж буй Ливаны “Хезболлах” бүлэглэлийн цэргүүдийн гарт орчин үеийн зэвсэг орохоос сэргийлэх зорилгоор агаарын цохилт өгсөн" гэв.

Израилийн Батлан хамгаалахын сайд Авигдор Либерман мэдэгдэхдээ, тус улсын агаарын цэргийн хүчний эсрэг Сирийн Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг дахин ашигласан тохиолдолд уг системийг устгах болно гэж сүрдүүлжээ.

О.Барс