Хөдөлгүүр дэлбэрсний улмаас “A321” осолдсон

КАИР. /RIA Novosti/. Хөдөлгүүр нь дэлбэрсний улмаас Оросын зорчигч тээврийн онгоц Египетийн Синайн хойгт осолдсон гэж "Аль-Масри аль-Яум" сонинд уг онгоцны ослын шалтгааныг мөрдөн шалгах комиссын шүүхийн эх сурвалжийн мэдээллийг иш татан бичжээ.

Тус сонинд ярилцлага өгсөн эх сурвалжийн хэлснээр, онгоцны “хар хайрцгуудын мэдээллийг тайлж уншсаны дараа” ийм дүгнэлтийг хийсэн байна. Дэлбэрэлтийн шалтгааныг “дараагийн лабораторын шинжилгээгээр”, мөн ослын газраас нэмэлт мэдээлэл цуглуулсны үндсэн дээр тогтооно гэж тэрбээр хэлсэн байна.

Эх сурвалж мөн “ осол болохоос өмнө нисгэгч газрын албатай холбогдсон ямар ч бичлэг хар хайрцгуудад бичгдээгүй байсныг” онцлон тэмдэглэжээ.

Оросын болон Зөвлөлтийн агаарын тээврийн түүхэн дэх томоохон осол өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт болсон билээ. Тус улсын агаарын тээврийн "Когалымавиа" компанийн “Airbus A321” онгоц Египетийн Шарм-эш-Шейх хотоос Санкт-Петербург хотын чиглэлд нисч байхдаа Синайн хойгт осолдсон юм. Онгоцонд сууж явсан 217 зорчигч болон багийн долоон гишүүн бүгд амиа алджээ.

Д.Жаргал